Агуулга руу очих
AI Туслах

Үйлчилгээний бүрэлдэхүүн

1Ажиллаж байгаа

Хуваарь + өглөөний тойм

Parliament.mn-ээс чуулган, хорооны хуралдааныг автоматаар татаж, Google Calendar-тай нэгтгэн, өглөө бүр өдрийн нэгдсэн тойм бэлтгэнэ. Хуваарь өөрчлөгдвөл мэдэгдэнэ.

Бүх багц
2Ажиллаж байгаа

Хуралдааны AI танилцуулга

Хэлэлцэх асуудал бүрд товч агуулга, анхаарах зүйлс, эрсдэлийн үнэлгээ (бага / дунд / өндөр) бүхий танилцуулга хуралдааны өмнө автоматаар бэлтгэгдэнэ. Өндөр эрсдэлтэй асуудлыг өглөөний тоймд тэмдэглэнэ.

Бүх багц
3Ажиллаж байгаа

Сошиал медиа мониторинг

Таны нэр, түлхүүр үгээр X болон мэдээний сайтуудыг ажиглаж, шинэ дурдлагын тоймыг бэлтгэнэ. Тохиргоо хэсгээс идэвхжүүлнэ.

Иж бүрэн+
4Ажиллаж байгаа

Хүмүүс, уулзагчийн судалгаа

Уулзагч, харилцагчийн бүртгэл нэг дор. Уулзалт бүртгэхэд уулзагчийн талаар нээлттэй эх сурвалжийн товч тайлан автоматаар бэлтгэгдэнэ.

Бүх багц
5Ажиллаж байгаа

Хууль, албан бичгийн товчлол

Чатад PDF, DOCX, зураг хавсаргахад 1 хуудас товчлол, гол заалтууд, анхаарах зүйлс. Том хуулийн төсөлд бүлэг тус бүрийн задаргаа, өөрчлөгдөж буй заалтын харьцуулалт.

Бүх багц
6Ажиллаж байгаа

Аудио хөрвүүлэлт

Хурал, уулзалтын аудио бичлэгийг оруулахад цагийн тэмдэгтэй, яригчаар ялгасан текст болгоно. Текстийг архивт хадгалж, товчлол, албан бичигт ашиглана.

Тэргүүн
7Ажиллаж байгаа

Хуулийн төслийн хяналт

Хуулийн төслийн үе шат бүрийн явц, нээлттэй хүлээлт, шийдвэрлэх асуудлыг нэг дэлгэцэд хөтөлнө. Хуульч агент legalinfo.mn-ээс холбогдох заалтыг хайж, хүчинтэй эсэхийг шалгана.

Иж бүрэн+
8Ажиллаж байгаа

Албан имэйл

Албан имэйл хайрцгийг автоматаар татаж, нэг дэлгэцэд уншина. Хариултын ноорог бэлтгэх, ангилах боломж дараагийн ээлжинд нэмэгдэнэ.

Иж бүрэн+
9Ажиллаж байгаа

Сошиал медиа хөтлөлт

Өдрийн хуралдааны агуулга, уулзалтын тойм, дурын сэдвээс Facebook, X, Instagram, YouTube-д зориулсан постын ноорог боловсруулна. Чатад агуулгаа хуулж оруулахад платформ тус бүрийн найруулгаар, шууд нийтлэхэд бэлэн текст ирнэ.

Тэргүүн
10Төлөвлөгдсөн

Нэмэлт агент захиалга

Таны салбарын мэргэшсэн зөвлөх (эрчим хүч, уул уурхай, боловсрол г.м.), тойргийн мэдээллийн агент – захиалгаар.

Тэргүүн
11Ажиллаж байгаа

Албан хэрэг хөтлөлт

Албан бичиг, албан тоот, гэрээний төсөл, албан хүсэлт, мэдэгдэл, дагалдах бичиг – Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, MNS 5140 бүрдлийн дагуу Word-д нээгддэг ноорог үүсгэж, хувилбарын түүхтэйгээр бүртгэнэ.

Бүх багц
12Ажиллаж байгаа

Даалгаврын самбар

Даалгаврыг чатаар эсвэл самбараас үүсгэж, үе шат, хариуцагч, хугацаагаар хөтөлнө. Хугацаа дөхөхөд сануулна.

Бүх багц
13Ажиллаж байгаа

Санхүү, төсвийн хяналт

Ажлын албаны сарын төсөв, зарлагыг ангиллаар хөтөлж, баримтын зургийг уншуулан бүртгэнэ. Эдийн засагч агент улсын төсөв, төсвийн хөрөнгө оруулалтын албан эх сурвалжаас лавлан хариулна.

Иж бүрэн+